Батлав: Сургалтын
менежер............................................/Б.Уран-билэг/
Дадлага удирдсан багш…………………………………../О.Оюун-Эрдэнэ/
Нэгж
хичээлийн хөтөлбөр
Нэгж хичээлийн сэдэв: “Өгөгдлийн сан”
Хамрах хүрээ: 11-р ангийн сурагчдын энэ сэдвийн хүрээн
дэх мэдлэгт нь тулгуурлан амьдралын бодит
хэрэгцээ шаардлагад нийцүүлэн заах
Cудлах цаг:8
Хэрэгцээ
Мэдээллийн системийн бүрэлдэхүүн нь
өгөгдлийн сан ба өгөгдлийн сангийн талаар ойлголттой
болох, мэдээллийн системд хайлт хийх хэрэгцээ шаардлага гарч ирж
байна.
Сэдвийн зорилго: : Өгөгдлийн
сангийн талаар ойлголтоо бататган, хэрэгцээндээ нийцүүлэн Access програмд хялбар өгөгдлийн
сан зохион байгуулах, боловсруулах, хэрэглэх чадварт суралцах,
Сэдвийн зорилтууд:
Өгөгдлийн сан нь мэдээллийн
системийг бүрдүүлдэг болохыг ойлгох
·
Access програмыг
судлах
·
Өгөгдлийн сан удирдах системийг хялбар
өгөгдлийн сан үүсгэхэд ашиглах
·
Өгөгдлийн сангийн хүснэгтүүдийг төлөвлөх үе
шатыг ойлгох
·
Төлөвлөсөн загварын дагуу өгөгдлийн
санг Access- програмд
үүсгэх
·
Талбарын төрөл, шинж чанарыг тодорхойлох
·
Хүснэгтүүдийг холбох
·
Хүснэгтэд мэдээлэл оруулах, засварлах
Арга зүй: Асуудал
дэвшүүлж шийдвэрлэх, Сэдвийн талаарх үндсэн ойлголтыг өгнө.
Шаардлагатай тодорхойлолтыг дэвтэрт нь тэмдэглүүлэх, багаар
ажиллуулах, Төслийн арга, Нэгтгэн дүгнэх, Үзүүлэн ашиглах
Хичээлийн төлөвлөлт
Ээлжит хичээлийн сэдэв
|
цаг
|
Эзэмших
|
|||
|
|
мэдлэг
|
чадвар
|
Хэрэглээ
|
|
Мэдээллийн систем ба өгөгдлийн
сан
|
1
|
1
|
Өгөгдлийн сан нь мэдээллийн системийг бүрдүүлдэг
болохыг ойлгох
|
Өргөн хэрэглээний өгөгдлийн
сангаас хэрэгцээт мэдээллээ олж авах, ашиглах
|
Өргөн хэрэглээний өгөгдлийн
сангаас хэрэгцээт мэдээллээ олж авах, ашиглах
|
Хүснэгт үүсгэх, өгөгдөл
оруулах,загвар байгуулах
|
1
|
1
|
Өгөгдлийн сан
удирдах системийн
объектууд, тэдний үүрэг
зориулалтын талаар
ойлгох
- Хүснэгт, талбар,
бичлэг, өгөгдлийн төрөл,
талбарын шинж чанарын
талаар ойлгох
|
Хүснэгтийн талбарын
төрөл, шинж чанарыг
оруулах мэдээллээс
хамааруулан зөв
тодорхойлж, хүснэгт
үүсэх
|
Өгөгдлийн сангийн
хүснэгтүүдийг
төлөвлөлтийн дагуу
үүсгэх
|
Өгөгдлийн сан боловсруулах
|
1
|
1
|
Хүснэгтийн бүтэц,
дизайныг шинэчлэх,
хүснэгт хооронд
холболтын хэлбэрүүдийг
ойлгох
|
Загвар боловсруулах
үе шатны дагуу
хялбар өгөгдлийн санг
загварчлах, төлөвлөх (Access)-д
хүснэгт үүсгэх
горимд ажиллах, хүснэгт
хоорондын тохирох
холболтыг хийх
|
Загварын дагуу
өгөгдлийн сангийн
хүснэгтүүдийг
төлөвлөх, холбоост
хүснэгтүүдийг
төлөвлөх, үүсгэх,
холбох
|
Өгөгдлийн сан хайлт хийх,
тайлан бэлтгэх
|
1
|
1
|
Өгөгдлийн сангаас
хэрэгцээт мэдээллээ
гарган авахад асуулга
хэрхэн зохион байгуулан
ашиглахын ойлгох
Өгөгдлийн сангийн
тайлан бэлтгэхэд
Report объектыг хэрхэн
ашиглахыг ойлгох
|
Өгөгдлийн сан удирдах
системд хүснэгт үүсгэх
горимд ажиллах, хүснэгт
хоорондын тохирох
холболтыг хийх
|
Асуулгад төлөөлөх
тэмдэгт, харьцуулах
үйлдэл ашиглах, хэд
хэдэн нөхцөлөөр
зэрэг хайх гэх
мэт хэрэгцээндээ
нийцүүлэх асуулга
зохиох
|
Бүлгийн түлхүүр
санаа
Өгөгдлийн сан бүлэг сэдэв нь сурагчдад танил, ойлгомжтой
жишээнд тулгуурлан дараах ойлголт,
ухагдахууныг эзэмшүүлэх, хялбар өгөгдлийн сан зохион
байгуулах чадвар олгоход чиглэнэ. Үүнд:
- Өгөгдлийн сан нь мэдээллийн системийг бүрдүүлэгч үндсэн
элемент юм.
- Өгөгдлийн санг зохион байгуулах нь тодорхой алхмаар
хийгддэг системтэй үйл ажиллагаа юм.
- Өгөгдлийн сан удирдах системийн нэгэн жишээ бол Access
программ юм.
- Access программ нь өгөгдлийн сангийн хүснэгт объектыг
зохион байгуулах Table объекттой.
- Access программд холбоост хүснэгт бүхий өгөгдлийн санг
зохион байгуулж болно.
- Өгөгдлийн сангийн оролтын интерфэйсийг Form объект
ашиглан зохион байгуулна.
- Хүснэгтүүд хоорондоо нэгээс олонд, нэгээс нэгд, олноос
олонд гэсэн хэлбэртэй байна.
- Өгөгдлийн сангийн хүснэгтээс хэрэгцээт мэдээллээ гарган
авахад асуулга (query) ашиглана.
- Асуулгыг Access программд Query объектоор зохион
байгуулна.
- Холбоост хүснэгтүүд болон асуулгын үр дүнгээр тайлан
бэлтгэхдээ Report объектыг ашиглана.
Ухагдахуун нэр
томъёо:
Өгөгдлийн сан
(database),
- Талбар (Field), бичлэг (Record),
- Эрэмбэлэгдсэн талбар (Indexed field),
- Анхдагч түлхүүр талбар (Primary key),
- Холбоост өгөгдлийн сан (Relational database),
- Өгөгдлийн сангийн тайлан бэлтгэх (Database report
Агуулгын
залгамж холбоо:
№
|
|
мэдлэг
|
чадвар
|
1
|
10-р анги
|
Өгөгдлийн сан
мэдээллийн системийн
үндсэн хэсэг болох нь
- Өгөгдлийн сан зохион
байгуулах
- Өгөгдлийн сан дахь
өгөгдлийн төрөл,
түүний шинж чанар
- Мэдээлэл оруулах,
хэрэглэгчийн интерфэйс
|
Өргөн хэрэглээний
өгөгдлийн сангаас
хэрэгцээт мэдээллээ
хайж олох
- Хялбар өгөгдлийн сан
үүсгэх
- Талбарын төрөл, шинж
чанарыг тодорхойлох
- Бичлэг оруулах, устгах
- Өгөгдлийн санд хайлт
хийх
- Форм ашиглан бичлэг
нэмэх, засварлах, устгах
|
2
|
11-р анги
|
Мэдээллийн систем ба
өгөгдлийн сан
- Өгөгдлийн сан ба өгөгдлийн
сан удирдах систем
- Өгөгдлийн сангийн загвар
байгуулах
- Өгөгдлийн сан боловсруулах
- Өгөгдлийн санд хайлт зохион
байгуулах
- Өгөгдлийн сангийн тайлан
бэлтгэх
|
Шинэ өгөгдлийн сан үүсгэж,
дискэнд хадгалах
- Хүснэгт үүсгэж нэрлэх
- Талбаруудад өгөгдлийн төрөл
/текст, тоон, огноо/цаг хугацаа,
тийм/үгүй/-ийг зааж өгөх
- Талбарыг хэлбэржүүлэх
- Файл ба талбарыг утга
агуулгатай нэрээр нэрлэх
- Бэлэн файлын байрлалыг олж
тогтоогоод, нээж, өгөгдлийг
импортлох
- Хүснэгт, хүсэлт, форм, тайланд
хийх үйлдлүүд
|
Сургалтын
хэрэглэгдэхүүн:
·
Хичээлийн
төлөвлөгөө, хөтөлбөр
·
Компьютер,
Проектор.
·
Хичээлийн
персентешн
·
Ажлын
хуудас /Дадлага хичээлд дагалдан
дуурайж эсвэл ашиглан дадлагажих
боломжтойгоор бэлтгэсэн байна.
·
Самбар,
шохой /Шаардлагатай тохиолдолд ашиглана.
Үнэлгээний материалууд
Үнэлгээ:
Явцын үнэлгээ: Суралцагчдын
оролцоо үр дүнгээр үнэлнэ. Ээлжит хичээл бүр дээр өөрийн үнэлгээний хуудас
бөглүүлж анализ хийж үнэлнэ.
Эцсийн үнэлгээ: хөтөлбөрийн зорилго, зорилт хэрхэн биелж байгааг бүлэг
сэдвээр сорил шалгалт авч эцсийн үнэлгээг хийнэ.
0 comments:
Post a Comment