Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

Нэгж хичээл алгоритм

Батлав: Сургалтын менежер............................................/Б.Уран-билэг/
Дадлага удирдсан багш…………………………………../О.Оюун-Эрдэнэ/
 Нэгж хичээлийн хөтөлбөр
Нэгж хичээлийн сэдэв: Өгөгдлийн сан
Хамрах хүрээ: 11-р ангийн сурагчдын энэ сэдвийн хүрээн дэх мэдлэгт нь тулгуурлан амьдралын бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн заах
Cудлах цаг:8
Хэрэгцээ
Мэдээллийн системийн бүрэлдэхүүн нь өгөгдлийн сан ба өгөгдлийн сангийн талаар ойлголттой болох, мэдээллийн системд хайлт хийх хэрэгцээ шаардлага гарч ирж байна.
Сэдвийн зорилго: : Өгөгдлийн сангийн талаар ойлголтоо бататган, хэрэгцээндээ нийцүүлэн Access програмд хялбар өгөгдлийн сан зохион байгуулах, боловсруулах, хэрэглэх чадварт суралцах,
 Сэдвийн зорилтууд:
       Өгөгдлийн сан нь мэдээллийн системийг бүрдүүлдэг болохыг ойлгох
·         Access програмыг судлах
·         Өгөгдлийн сан удирдах системийг хялбар өгөгдлийн сан үүсгэхэд ашиглах                          
·         Өгөгдлийн сангийн хүснэгтүүдийг төлөвлөх үе шатыг ойлгох
·         Төлөвлөсөн загварын дагуу өгөгдлийн санг Access- програмд үүсгэх
·         Талбарын төрөл, шинж чанарыг тодорхойлох
·         Хүснэгтүүдийг холбох
·         Хүснэгтэд мэдээлэл оруулах, засварлах


Арга зүй: Асуудал дэвшүүлж шийдвэрлэх, Сэдвийн талаарх үндсэн ойлголтыг өгнө. Шаардлагатай тодорхойлолтыг дэвтэрт нь тэмдэглүүлэх, багаар ажиллуулах, Төслийн арга, Нэгтгэн дүгнэх, Үзүүлэн ашиглах






Хичээлийн төлөвлөлт
Ээлжит хичээлийн сэдэв
цаг
Эзэмших


мэдлэг
чадвар
Хэрэглээ
Мэдээллийн систем ба өгөгдлийн сан
1
1
Өгөгдлийн сан нь мэдээллийн системийг бүрдүүлдэг болохыг ойлгох

Өргөн хэрэглээний өгөгдлийн сангаас хэрэгцээт мэдээллээ олж авах, ашиглах
Өргөн хэрэглээний өгөгдлийн сангаас хэрэгцээт мэдээллээ олж авах, ашиглах
Хүснэгт үүсгэх, өгөгдөл оруулах,загвар байгуулах
1
1
Өгөгдлийн сан
удирдах системийн
объектууд, тэдний үүрэг
зориулалтын талаар
ойлгох
- Хүснэгт, талбар,
бичлэг, өгөгдлийн төрөл,
талбарын шинж чанарын
талаар ойлгох
Хүснэгтийн талбарын
төрөл, шинж чанарыг
оруулах мэдээллээс
хамааруулан зөв
тодорхойлж, хүснэгт
үүсэх
Өгөгдлийн сангийн
хүснэгтүүдийг
төлөвлөлтийн дагуу
үүсгэх
Өгөгдлийн сан боловсруулах
1
1
Хүснэгтийн бүтэц,
дизайныг шинэчлэх,
хүснэгт хооронд
холболтын хэлбэрүүдийг
ойлгох
Загвар боловсруулах
үе шатны дагуу
хялбар өгөгдлийн санг
загварчлах, төлөвлөх (Access)-д
хүснэгт үүсгэх
горимд ажиллах, хүснэгт
хоорондын тохирох
холболтыг хийх
Загварын дагуу
өгөгдлийн сангийн
хүснэгтүүдийг
төлөвлөх, холбоост
хүснэгтүүдийг
төлөвлөх, үүсгэх,
холбох


Өгөгдлийн сан хайлт хийх, тайлан бэлтгэх
1
1
Өгөгдлийн сангаас
хэрэгцээт мэдээллээ
гарган авахад асуулга
хэрхэн зохион байгуулан
ашиглахын ойлгох
Өгөгдлийн сангийн
тайлан бэлтгэхэд
Report объектыг хэрхэн
ашиглахыг ойлгох
Өгөгдлийн сан удирдах
системд хүснэгт үүсгэх
горимд ажиллах, хүснэгт
хоорондын тохирох
холболтыг хийх

Асуулгад төлөөлөх
тэмдэгт, харьцуулах
үйлдэл ашиглах, хэд
хэдэн нөхцөлөөр
зэрэг хайх гэх
мэт хэрэгцээндээ
нийцүүлэх асуулга
зохиох



Бүлгийн түлхүүр санаа

Өгөгдлийн сан бүлэг сэдэв нь сурагчдад танил, ойлгомжтой жишээнд тулгуурлан дараах ойлголт,
ухагдахууныг эзэмшүүлэх, хялбар өгөгдлийн сан зохион байгуулах чадвар олгоход чиглэнэ. Үүнд:
- Өгөгдлийн сан нь мэдээллийн системийг бүрдүүлэгч үндсэн элемент юм.
- Өгөгдлийн санг зохион байгуулах нь тодорхой алхмаар хийгддэг системтэй үйл ажиллагаа юм.
- Өгөгдлийн сан удирдах системийн нэгэн жишээ бол Access программ юм.
- Access программ нь өгөгдлийн сангийн хүснэгт объектыг зохион байгуулах Table объекттой.
- Access программд холбоост хүснэгт бүхий өгөгдлийн санг зохион байгуулж болно.
- Өгөгдлийн сангийн оролтын интерфэйсийг Form объект ашиглан зохион байгуулна.
- Хүснэгтүүд хоорондоо нэгээс олонд, нэгээс нэгд, олноос олонд гэсэн хэлбэртэй байна.
- Өгөгдлийн сангийн хүснэгтээс хэрэгцээт мэдээллээ гарган авахад асуулга (query) ашиглана.
- Асуулгыг Access программд Query объектоор зохион байгуулна.
- Холбоост хүснэгтүүд болон асуулгын үр дүнгээр тайлан бэлтгэхдээ Report объектыг ашиглана.

Ухагдахуун нэр томъёо:
  Өгөгдлийн сан (database),
- Талбар (Field), бичлэг (Record),
- Эрэмбэлэгдсэн талбар (Indexed field),
- Анхдагч түлхүүр талбар (Primary key),
- Холбоост өгөгдлийн сан (Relational database),
- Өгөгдлийн сангийн тайлан бэлтгэх (Database report



Агуулгын залгамж холбоо:

мэдлэг
чадвар
1
10-р анги
Өгөгдлийн сан
мэдээллийн системийн
үндсэн хэсэг болох нь
- Өгөгдлийн сан зохион
байгуулах
- Өгөгдлийн сан дахь
өгөгдлийн төрөл,
түүний шинж чанар
- Мэдээлэл оруулах,
хэрэглэгчийн интерфэйс
Өргөн хэрэглээний
өгөгдлийн сангаас
хэрэгцээт мэдээллээ
хайж олох
- Хялбар өгөгдлийн сан
үүсгэх
- Талбарын төрөл, шинж
чанарыг тодорхойлох
- Бичлэг оруулах, устгах
- Өгөгдлийн санд хайлт
хийх
- Форм ашиглан бичлэг
нэмэх, засварлах, устгах
2
11-р анги
Мэдээллийн систем ба
өгөгдлийн сан
- Өгөгдлийн сан ба өгөгдлийн
сан удирдах систем
- Өгөгдлийн сангийн загвар
байгуулах
- Өгөгдлийн сан боловсруулах
- Өгөгдлийн санд хайлт зохион
байгуулах
- Өгөгдлийн сангийн тайлан
бэлтгэх
Шинэ өгөгдлийн сан үүсгэж,
дискэнд хадгалах
- Хүснэгт үүсгэж нэрлэх
- Талбаруудад өгөгдлийн төрөл
/текст, тоон, огноо/цаг хугацаа,
тийм/үгүй/-ийг зааж өгөх
- Талбарыг хэлбэржүүлэх
- Файл ба талбарыг утга
агуулгатай нэрээр нэрлэх
- Бэлэн файлын байрлалыг олж
тогтоогоод, нээж, өгөгдлийг
импортлох
- Хүснэгт, хүсэлт, форм, тайланд
хийх үйлдлүүд











Сургалтын хэрэглэгдэхүүн:
·         Хичээлийн төлөвлөгөө, хөтөлбөр
·         Компьютер, Проектор.
·         Хичээлийн персентешн
·         Ажлын хуудас  /Дадлага хичээлд дагалдан дуурайж  эсвэл ашиглан дадлагажих боломжтойгоор бэлтгэсэн байна.
·         Самбар, шохой /Шаардлагатай тохиолдолд ашиглана.
        Үнэлгээний материалууд
Үнэлгээ:
Явцын үнэлгээ:  Суралцагчдын оролцоо үр дүнгээр үнэлнэ. Ээлжит хичээл бүр дээр өөрийн үнэлгээний хуудас бөглүүлж анализ хийж үнэлнэ.
Эцсийн үнэлгээ: хөтөлбөрийн зорилго, зорилт хэрхэн биелж байгааг бүлэг сэдвээр сорил шалгалт авч эцсийн үнэлгээг хийнэ.



0 comments:

Post a Comment