Батлав: Сургалтын
менежер............................................/Б.Уран-билэг/
Дадлага удирдсан багш…………………………………../О.Оюун-Эрдэнэ/
Ээлжит
хичээлийн хөтөлбөр
Анги:11 анги
Сэдэв: Өгөгдлийн
сан боловсруулах
Зорилго: Өгөгдлийн
сангийн талаар ойлголтоо бататган, хэрэгцээндээ нийцүүлэн Access програмд хялбар өгөгдлийн
сан боловсруулах чадварт суралцах.
Зорилт:
·
Өгөгдлийн
санг access програмд үүсгэх
·
Талбарын төрлийг тодорхойлох
·
Талбарын шинж чанарыг тодорхойлох
·
Хүснэгтүүдийг холбох
·
Хүснэгтэд мэдээлэл оруулах засварлах
Хичээлийн
хэлбэр
|
Зорилгоо
хэрэгжүүлэх хэлбэр
|
Зохион
байгуулах хэлбэр
|
Шинэ
мэдлэг бүтээх
|
Анги
нийтээр
|
Хэрэглэгдэхүүн
: Ном,11-р
мэдээлэл зүйн сурах бичиг УБ 2014 он ТӨМ-(1.1) (1.2) (1.3), slide(1.1), slide(1.2),
Сургалтын
арга:
Асуудал
шийдвэрлэх арга
Хичээлийн явц
Хичээлийн
элемент
|
Суралцахуйн
үйл ажиллагаа
Багшийн
асуулт (Б)
Сурагчийн
хариулт (C)
|
Үнэлгээ
(Ү)
Багшийн
санал
(С)
Анхаарах
зүйл (А)
|
Сэдэл
төрүүлэх, сэргээн санах (5 мин )
|
Б:
Б- Сурагчдыг сэдэлжүүлэх даалгавар
бэлтгэнэ. Энэ даалгавар нь утга бүхий үгнүүд өгөгдөнө, түүнийг ижил шинж
чанараар ялгуулна.
С- тарааж өгсөн үгнүүдийг адил шинж чанараар нь ялгаж
бичих, түүний харилцаа хамаарлыг нь хэлнэ.
Б-өгөгдлийн сан болж чадаж буйг тайлбарлана.
|
А: өгөгдлийн
сан боловсруулах, жишээгээ амьдралд ойр боловч 2 болон түүнээс дээш, хүснэгт
болох боломжтой байхаар сонгон, авах
|
Асуудал
дэвшүүлэх
( 12 мин )
|
Б:-
өгөгдлийн санг зохион
байгуулах ямар програм байдаг вэ? Энэ програм дээр хялбар өгөгдлийн санг авч үзье.
С- “Сургууль”, “Машин”, “Гэр бүл”, “Иргэний бүртгэл”, “Улс орнууд”, гэсэн өгөгдлийн сангуудад хувааж авч үзнэ.
|
А: – сурагчдад
Access програмыг нээлгэх,
|
Асуудал
шийдвэрлэх (35 мин )
|
Б- “Ном” Уншигч, “Номын санч”, “Уншигчдын карт” гэсэн хүснэгт үүсгэн холболт хийх даалгаврыг турших,
сурагчдыг хосоор нь ажиллуулах
С- 2 сурагчдын нэг нь компьютерт багшийн зааснаар даган
хийж байхад, нөгөө сурагч түүний зөв хийж буйг эсэхийг анхааралтай хянаж
ажиллана. Хэсэг хугацааны дараа сурагчдын үүргийг сольж, ажиллуулна.
1.Start->Programs->Microsoft
Office Access
2. хүснэгт үүсгэх
Home->Views->Design
View
3. Талбарын нэр ба өгөгдлийн
төрлийг тодорхойлно.
Эхний талбараас эхлэн
мэдээлэлээ оруулна. Анхны талбараас эхлэн сурагчид 5-с доошгүй мэдээлэл оруулна. Мэдээллээ оруулснаар гэсэн
талбарууддаа хэрхэн relationship хийх талаар багшаас асууна.
|
A: номын сан гэсэн өгөгдлийн санг байгуулахдаа самбар
дээр багш хүүхдүүдээс асуун талбаруудаа тодорхойлж өгөх
|
Шинэ мэдлэг
эзэмшүүлэх (15мин )
|
Б- Сурагчдад ‘Уншигч’ хүснэгтийн Нэр(name) талбартай холбож өгөхийг тайлбарлах
С-Access
программын ажлын хэсэгт “уншигч” гэсэн хүснэгтийг нээнэ.
Design
View-горимд шилжинэ.
“Нэр” гэсэн талбарыг сонгоно.
Field
properties хэсгийн Lookup хуудсыг нээнэ.
Display
Control шинж чанарыг List
box эсвэл Combo
box болго.
Row
Source Type шинж чанарыг Table/Query
болгоно.
Row
Source- шинж чанарыг
холбоо бүхий хүснэгт болох “номын санч” сонгоно
Column
Count шинж чанарыг 2
болго.
|
С: сурагч
бүртээ тулж ажиллах, ойлгохгүй зүйлийг нь тайлбарлах
|
Дүгнэх
(10 мин )
|
Б: Б-Сурагчдаас асуулт асуух
, сэдвийн ойлголтыг бататгах, Төм(1.2)-н дасгал даалгаврыг гүйцэтгснээр нь хосоор нь дүгнэх,
С- Сурагчид өөрийгөө үнэлэх хүснэгтийг бөглөх
|
Ү: үнэлгээний даалгавар гүйцэтгэснээр нь
|
Гэрийн
даалгавар
(3 мин)
|
. Б-. Үүсгэсэн өгөгдлийн
сандаа мэдээлэл оруулаарай.
o
Өөрийнхөө тухай (төрсөн огноо, ам бүл, авьяас, сонирхол, гэр бүлийн
зураг
o
Миний хамгийн сайн найз
Миний 3
үеийн товч намтар (Миний өвөг эцгийн намтар,Миний аавын намтар, Өөрийн
намтар )
|
A-Оновчтой, тодорхой,ойлгомжтойгоор тайлбарлан өгөх
|
ТӨМ(1.1)
Өгөгдсөн үгнүүдээс өгөгдлийн сан үүсэж болох
уу?
- “Сургууль”, “Машин”, “Гэр бүл”, “Иргэний бүртгэл”, “Улс орнууд”,”Бие даалтын ажлын бүртгэл” гэсэн хэсэгт шинж чанараар нь
ялган бичнэ үү?
Нэр, багш, нас, өнгө, аав,
анги, харьяа, өвөө, эмээ, Завхан, Говь-алтай, дэвтэр, ном,
хичээл, эгч, ах, үеэл, загвар, сургалтын менежер, ургийн овог,дархан, эрдэнэт,
ашиглах материал захирал, хичээл, хаяг, овог, хадам ээж, үеэл дүү, мэргэжил,
бүртгэлийн дугаар, үзэг, Улаанбаатар, Хэнтий, дугуй, сургуулийн
нэр,улсын нэр,хүн амын тоо,байрлаж буй тив, газар нутгийн хэмжээ, бие даалт
Тарааж өгөх материал ТӨМ(1.2)
1. “Амьтан өгөгдлийн санг “Амьтны нэр’, “Хүрээ”,”Анги ”,” Баг ”, “Зүйл”, “Шинж
тэмдэг’ гэсэн
талбартайгаар зохион байгуул.
o Монгол
оронд байдаг ан амьтны мэдээлэл оруулна уу?
o Өөрийн
сайн мэдэх гэрийн тэжээвэр амьтдын мэдээлэл оруулна уу?
o Хүснэгтүүдийн
талбаруудыг холбо?
o Харьцааг тодорхойлно уу?
2. “Миний дуртай дуунууд өгөгдлийн санг “дууны нэр’, “Ая зохиогч”,”Шүлэг зохиогч”,” дуучин ”, “дууны
үг” гэсэн
талбартайгаар зохион байгуул.
o Өөрийн
мэдэх 10-с доошгүй дууны мэдээлэл
оруулна уу?
o Хүснэгт,
түлхүүр талбарыг нь тодорхойлно уу?
o Хүснэгтүүдийн
талбаруудыг холбо?
Өөрийн үнэлгээний хуудас
Суралцагчдын
тэмдэглэгээ
|
“Номын сан” өгөгдлийн санг боловсруулах
|
||
Чадна
|
Дунд зэрэг
|
Чадахгүй
|
|
|
|
|
Талбар хүснэгт үүсгэж өгөгдлийн төрлийг зааж чадна.
|
|
|
|
Хүснэгтүүдийн relationship холболт хийж чадна чадна
|
|
|
|
Хүснэгтүүдийн талбарыг холбож чадна
|
|
|
|
Хүснэгтүүдийн түлхүүр талбарыг тодорхойлж чадна
|
0 comments:
Post a Comment