Алгоритм гэж юу вэ? Алгоритм гэдэг
нь нэг үгээр хэлбэл тодорхой нэг төлвөөс зорилгодоо хүрэх хүртлэх Арга
зам(алхмуудын
дараалал) юм.
Бид өдөр тутмын амьдралдаа байнга л алгоритм зохиож түүнийгээ хэрэгжүүлж
байдаг. Жишээ нь зам гатлахдаа:
·
Хэрэв ногоон гэрэл
ассан байвал:
·
Гарцаар гарна
·
Асаагүй
бол /өөрөөр улаан
гэрэл асаалттай бол/
·
Ногоон гэрэл
асахыг хүлээнэ
·
Ногоон
гэрэл асангуут гарцаар гарна...
...гэх мэтчилэн бид өөрсдөө анзаардаггүй боловч олон алгоритмууд зохиож
түүнийгээ байнга л амьдралдаа хэрэглэсээр л байдаг.
Бодлогоор бол бодлогын анхны өгөгдөлүүд дээр үйлдлүүдээ дэс дараагаар
хийгээд хариуг олох тэр алхмуудын дараалал гэж ойлгож болно.
36:2+(45-39)*8=? илэрхийллийг бодохдоо
1. 45-39=6
2. 36:2=18
3. 6*8=48
4. 18+48=66
гэсэн дарааллаар бодно.
Дурын a:b+(c-d)*e=? Илэрхийллийн хувьд дээрх үйлдлийн
дараалал биелэх бөгөөд алгоритм нь:
1. c
– d = ? /х гэе/
2. a
: b = ? /у гэе/
3. х *
e = ? /z гэе/
4. у +
z = ? /Бодлогын хариу/
дээрх жишээ нь алгоритмын хувьсагчийн утгуудын a=36;
b=2; c = 45; d=39; e=8; байх тохиолдол
дахь бодолт болж байна.
Алгоритмын үндсэн зорилго нь бодлого бодох хамгийн хялбар
арга замыг эрэлхийлэх, түүнд тохирсон үндсэн томъёоллыг тодорхойлход оршино.
Алгоритмын чанарууд
a. Дискрет чанар:
Алгоритм нь өмнөх алхмуудын утгаар тодорхой дүрмийн дагуу дараагийн утгыг олох
тусдаа алхмуудаас бүтнэ.
b. Тодорхой байх
чанар: алгоритмын үйлдэл бүр нь тус тусдаа утгатайгаар ойлгогддог
гүйцэтгэгч нь тэдгээрийг ялгаж ойлгодог байх.
c. Төгсгөлөг
байх чанар: Алгоритм нь тухайн өгөгдлөөс хамааран хэдэн ч алхамаар
эцсийн зорилгодоо хүрч болох боловч алхам нь төгсгөлөг тооны байна.
d. Үр дүнтэй байх
чанар: Алгоритмыг биелүүлхэд заавал тодорхой үр дүн гардаг байх ёстой
e. Нийтлэг
чанар: Алгоритм нь тухайн нэг төрлийн бүх өгөгдөлд хүчинтэй байна.
Алгоритмын үндсэн үйлдлүүд:
a. Зарлах үйлдэл
: Тухайн алгоритмд ямар ямар хувьсагчууд ашиглахыг тодорхойлж
зарлаж өгнө.
b. Утга оруулах
үйлдэл : Алгоритмын эцсийн зорилго болох утгыг олход мэдээж эхлээд
тодорхой хувьсагчуудын утгууд мэдэгдэж байх ёстой бөгөөд тэдгээрийг алгоритмд
утга оруулах алхамыг ашиглан оруулж/тодорхойлж/ өгнө.
c. Утга
олгох үйлдэл : Алгоритмд аливаа үйлдлийг хийгээд үр дүнг нь
хувьсагчид хадгалдаг. Тухайн хувьсагчид утга олгох үйлдлийг хэлнэ.
d. Хэвлэх үйлдэл :
Хэрэгтэй хувьсагчийн утга, тайлбар, алгоритмын үр дүнг харуулахад ашиглана.
e. Нөхцөл
шалгах үйлдэл : Ямар нэг нөхцөл биелэх эсэхээс хамааран ямар
нэг үйлдэл хийх эсэх, 2 үйлдлийн алийг хийхээ шийддэг тохиолдолд ашиглана.
Алгоритмын ангилал: Алгоритмын
үйлдлүүдийн биелэх дараалал, тооноос хамааран шугаман, салаалсан, давталттай
гэж 3 ангилна.
f. Шугаман :
Алгоритмын бүх үйлдлүүд зөвхөн нэг удаа биелэдэг.
g. Салаалсан :
Ямар нэгэн хувьсагчийн утгаас хамаарч 2 үйлдлийн аль нэгийг хийдэг.
h. Давталттай :
Өгөгдлийн утгаас хамааран нэг үйлдэл нэг болон түүнээс олон удаа давтагддаг
алгоритмыг хэлнэ.
Алгоритмыг дүрслэх: Алгоритмыг
дараах хэлбэрээр дүрсэлдэг.
a. Ердийн
харилцааны хэлээр: Хүмүүсийн ердийн харилцааны хэл ашиглан алгоритмын
алхмуудыг тайлбарлан бичдэг. /Дээр зам гатлах алгоритмыг энэ хэлбэрээр дүрслэв./
b. Блок схемээр:
Геометрийн дүрсүүд алгоритмын өөр өөр үйлдлийг илэрхийлэх бөгөөд тэдгээр дүрсүүд
дотор тухайн дүрсэд харгалзах үйлдлийг математикийн томъёоллоор бичиж
өгдөг. /Үүнийг цаашид дэлгэрэнгүй тайлбарлана./
c. Програмчлалын
хэлээр: Програмчлалын ямар нэг хэл ашиглан дүрслэхийг хэлнэ.
0 comments:
Post a Comment