Үнэлгээ
Сэдвийн
сургалтын арга, үнэлгээ
Алгоритм
сэдвээр сурагчид алгоритм гэж юу болох, түүнийг блок схемээр дүрслэн илэрхийлэх
мэдлэг, чадварт суралцаж эхэлнэ. Тэдний математик болон МТ-ийн хичээлээр мэдэх
болсон хялбар бодлогуудад тулгуурлан алгоритмыг блок схемээр дүрслэх мэдлэг,
чадварыг олгоно. Бүлэг сэдвийг хэрэгжүүлэхдээ дараах арга зүйн зөвлөгөөг
анхаарна. Үүнд:
· Өмнөх
ангид алгоритмыг үгээр илэрхийлэх аргын талаар судалж, аливаа үйл ажиллагааг
үгээр
· Илэрхийлэх
чадварт суралцсан. Хичээлийн эхэнд сурагчдын алгоритмын болон алгоритмыг
· Үгээр
илэрхийлэх талаар мэдлэг чадварын түвшинг тодорхойлно. Сурагчдын мэдлэг,
чадварын
· Түвшинг
бодитой тодорхойлсноор сурагч нэг бүрийн мэдлэг, чадварын өсөлт өөрчлөлтийг
үнэлэх боломж бүрдэнэ. Ингэхдээ:Сурагч нэг бүрийн алгоритмын мэдлэг,
чадварын түвшинг бодитой тогтоох, оношлох. Үүний тулд үнэлгээний
материалаа сурагчдыг мэдлэг чадварын түвшинг илрүүлж чадахуйцаарболовсруулахад
анхаарна. Блумын таксономийн үе шатыг харгалзан боловсруулсан бүлэг сэдвийн
үнэлгээний материалын жишээг уг бүлэг сэдвийн “Жишиг үнэлгээний
материал”хэсгээс үзээрэй.
· Ийм
үнэлгээ нь сурагчдын мэдлэг, чадварын түвшингээр ойролцоо багт хувааж,
сургалтыг ялгавартайгаар зохион байгуулах боломж олгоно
· Алгоритм
сэдвээр сургалтаа зохион байгуулахдаа багш нь алгоритмын талаарх онолын хялбар ойлголтыг
өгч, математик, физик, бусад хичээлээр үзэж судалсан болон амьдралд танил
болсон хялбар жишээнд тулгуурлан алгоритмыг дүрслэх аргуудтай танилцуулж,
улмаар аливаа үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ерөнхий соёлыг
төлөвшүүлэхэд анхаарна. Сэдвийн хүрээнд сонгосон жишээ дасгал, даалгавар,
бодлого нь тэдний алгоритмыг мэдэх энгийн өгүүлбэрээр буюу “үгээр
илэрхийлэх” мэдлэгийг гүнзгийрүүлэх, түүнийгээ блок схемээр дүрслэх,тэдгээрийг
харьцуулах, мөн чанарыг ойлгон ухаарахад чиглэсэн байвал зохино.
· Хичээлийг
зохион байгуулахдаа анги танхимд зохион байгуулна. Компьютерийн лаборатори боломжтой
нөхцөлд хялбар алгоритмыг Яст мэлхийн урлан (Turtle Art) программд дүрслэх,
дүрс зурах алгоритмыг Paint программд биелүүлэх, тооцоолох алгоритмын үр
дүнг Calc (тооны машин),MS Excel программаар тооцоолох зэргээр сурагчдыг
ажиллуулах нь хичээлийг сонирхолтой,практик шинжтэй болгоно.
· Хичээлийг
багаар зохион байгуулж, хүүхэд хүүхдэдээ туслах, заах, хамтаараа хөгжих боломж олгох
талаар анхаарна.
· Сэдвийн
хүрээнд бодож буй бодлогуудыг ямар түвшинд гүйцэтгэж байгааг үнэлэхэд дараах рубрикийг
ашиглаж болно.
Сурагчийн
эзэмшсэн чадварыг үнэлэх рубрик
Сурагчийн
эзэмшсэн чадварыг үнэлэх рубрик
Сэдэв
|
Хангалтгүй
|
Хязгаарлагдмал
|
Хангалттай
|
Хангалттай
сайн
|
Шугаман
алгоритм
|
Бодлогыналгоритмыг
дүрсэлж
чадаагүй.
|
Бодлогын алгоритмынблок схемийг
дүрсэлсэн
боловч буруу блок схемашигласан эсвэл
дутуу
дүрсэлсэн, үйлдлийг буруу
хийсэн.
|
Бодлогын алгоритмын ихэнх
блок схемийг зөв дүрслэн хэрэглэсэн
(1-2 блокийг алдаатай дүрсэлсэн),алгоритмын ихэнх үйлдлийгзөв хийсэн
(1-2 үйлдэл
алдаатай).
|
Бодлогын
алгоритмыг
зөв дүрсэлсэн,
алгоритмыг бүх
үйлдлийг зөв
хийсэн.
|
Салаалсан
алгоритм
|
Бодлогын
алгоритмыг
дүрсэлж
чадаагүй.
|
Салаалсан алгоритмыг
дүрсэлсэн боловч блок схемийг
бурууэсвэл дутуу дүрсэлсэн,нөхцөл шалгах үйлдлийгалдаатай хэрэглэсэн,
бусад үйлдлийг буруу
хийж алдаа гаргасан.
|
Салаалсан алгоритмыгдүрслэхдээ 1-2 алдаа
гаргасан,нөхцөл шалгах үйлдэл болон
бусад үйлдлийн1эсвэл 2-оос бусдыг
зөв
хийсэн.
|
Салаалсан
алгоритмыг
алдаагүй зөв
дүрсэлсэн, нөхцөл шалгах үйлдэл болон
бусад үйлдлийг алдаагүй зөв гүйцэтгэсэн.
|
Давталттай
алгоритм
|
Бодлогын
алгоритмыг
дүрсэлж
чадаагүй.
|
Давталттай алгоритмыг
дүрсэлсэн боловчблок схемийг буруу эсвэл
дутуу дүрсэлсэн,давталтын үйлдлийгалдаатай хэрэглэсэн,бусад үйлдлийг буруу
хийж алдаа гаргасан.
|
Давталттай алгоритмыг
дүрсэлсэн боловч блок схемийн
дүрслэлд 1-2 алдаа
гаргасан, давталт болон бусадүйлдлийн
1 эсвэл 2-оос бусдыг
зөв гүйцэтгэсэн.
|
Давталттай
алгоритмыг
алдаагүй зөв
дүрсэлсэн,
давталт болон
бусад үйлдлийг
алдаагүй зөв
гүйцэтгэсэн.
|
Үнэлгээ:
Ажлын
хуудас 1. Жишиг үнэлгээний материал (Зөв хариултыг тодоор тэмдэглэсэн)
1.
Алгоритмын хэлбэр болон гол шинж чанарыг зөв харгалзуулаарай.
1.
Шугаман а. Нөхцөлөөс хамааран зарим үйлдлүүд биелдэггүй.
2.
Салаалсан б. Нэг үйлдлийг хэд хэдэн удаа биелүүлдэг.
3.
Давталттай в. Үйлдлүүд нь эхнээсээ дараалан биелнэ.
а.
1а, 2б, 3в б. 1б, 2а, 3в в. 1в, 2а, 3б г. 1в, 2б, 3а
2.
Алгоритм нь оролтыг өгөгдөлд ямар нэг үйлдлүүд хийж ...........
гарган
авах үйл ажиллагаа юм.
а.
өгөгдөл б. үр дүн в. тодорхой мэдээлэл г. ямар нэг утга
3.
Блок схемээр илэрхийлсэн алгоритмын бодлогын томьёоллын
зөвийг
сонгоорой.
а.
1-ээс n хүртэлх тооны нийлбэр б. 1-ээс n хүртэлх тооны үржвэр
в.
1-ээс n хүртэлх тооны квадратын нийлбэр г. 1-ээс n хүртэлх тооны нийлбэрийн
үржвэр
4.
Уг алгоритмын оролтын өгөгдөл n=4 бол үр дүнг тооцоолоорой.
а.
20 б. 30 в. 40 г. 50
5.
Уг алгоритмыг биелүүлэхэд үр дүн нь 55 байсан бол алгоритмыг биелүүлэхдээ n хэмжигдэхүүний
утга ямар байсан бэ?
а.
5 б. 6 в. 7 г. 8
6.
Уг алгоритмын k=k+1 үйлдлийг k=k+2 болгосон бол дараах томьёоллоос
зөвийгсонгоорой.
а.
1-ээс n хүртэлх тэгш тооны нийлбэр
б.
1-ээс n хүртэлх тэгш тооны квадратын нийлбэр
в.
1-ээс n хүртэлх сондгой тооны нийлбэр
г.
1-ээс n хүртэлх сондгой тооны квадратын нийлбэр
7.
Үйлдлийг сольсон алгоритмын оролтын өгөгдөл n=5 бол үр дүнг тооцоолоорой.
а.
20 б. 25 в. 30 г. 35
II
БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ
9.
a, b катетуудтай тэгш өнцөгт гурвалжны гипотенуз, талбай, периметрийг олох
бодлогын алгоритмын блок схем дэх дутуу үйлдлүүдийг нөхөөрэй.
а.
c=(a+b)*(a-b) б. в. г.
а.
p=2*(a+b) б. p=2*(a-b) в. p=a+b+c г. p=2*(a+b+c)
а.
s=(a+b)*(a+b) б. p=(a+b)*(a-b) в. p=(a+b)*(a-b)/2 г. p=a*b/2
10.
Оролтын өгөгдөл a=6, b=8 бол алгоритмын үр дүнг тооцоолоорой.
а.
c=10, p=24, s=24 б. c=8, p=22, s=32
в.
c=12, p=26, s=24 г. c=14, p=42, s=56
11.
Блок схемээр өгөгдсөн бодлогын өгүүлбэрийн зөв томьёоллыг сонгоорой.
а.
k тоог n тоонд хуваагдах эсэхийг тогоох
б.
n тоог k тоонд хуваагдах эсэхийг тогоох
в.
k тоог n тоонд хуваахад гарах үлдэгдлийг олох
г.
k тоог n тоонд хуваахад гарах үлдэгдлийг олох
12.
Алгоритмд b=8, k=2 гэж биелүүлэхэд ямар үр дүн өгөх вэ?
а.
Тийм б. Үгүй
13.
Бодлогыг “Өгөгдсөн n тоо k цифрээр төгсөх эсэхийг тодорхойлох” болгон
үйлдлүүдийг өөрчлөөрэй.
Нөхцөл
шалгах блок дахь үйлдлийг n%10=k болгоно (Энэ тохиолдолд k-г нэг оронтой тоо буюу
цифр байхаар өгнө).
14.
Зохиосон алгоритмд b=15, k=3 гэж биелүүлэхэд ямар үр дүн өгөх вэ а. Тийм б.
Үгүй
0 comments:
Post a Comment